ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1.Ерөнхий зүйл
 
1.1 View.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь “Ви Эм Жи” ХХК хариуцдаг болно.
 
1.2 “Ви Эм Жи” ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
 
2. Оюуны өмчлөл
 
2.1 Вебсайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
 
2.2 Вебсайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.   “Ви Эм Жи” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
 
2.3 Хэрэглэгч нь вебсайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
 
3. Сурталчилгаа
 
3.1 View.mn нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
 
3.2 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд вебсайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд вебсайт хариуцлага хүлээхгүй.
 
4. Барааны тэмдэгт
 
4.1 Вебсайтад нийтлэгдсэн “Ви Эм Жи” ХХК-нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.
 
4.2 Вебсайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.