РЕДАКЦИЙН БОДЛОГО

VIEW.MN мэдээллийн сайт нь бүх төрлийн контент дахь нийтлэлийн болоод үйл ажиллагааны бодлогоо танилцуулж байна.
 
НЭГ. БОДЛОГО
 
1.         Ерөнхий бодлого
 
1.1       Аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
 
1.2       Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж олон нийтийн индэр байна.
 
2.         Мэдээллийн агуулга
 
2.1       Контентийн агуулга дотоод, гадаадын нийгэм, улстөр, эдийн засаг, спорт, соёл урлагын цаг үеийн мэдээ мэдэээл болоод, сурвалжлага, ярилцлага байх ба соёл урлаг, байгаль экологи, хүмүүнлэгийн үйл хэргийг үргэлж дэмжин ажиллана.
 
2.2       Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагаар техник, технологи, дата мэдээлэл боловсруулах шинэ арга техникүүдийг ашиглахыг чармайна.
 
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ
 
1.         Олон талын эх сурвалж
 
1.1       Монгол Улсын зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана.
 
1.2       Редакц нийтлэлийн бодлогын хүрээнд өөрсдөө контент боловсруулж, бэлтгэхээс гадна тал бүрийн эх сурвалж болох гэрээтэй сонин, телевиз, сайт, сэтгүүлч, байгууллага хамт олны мэдээллийг сэтгүүл зүйн шаардлагыг үндэслэн нийтэд түгээнэ.
 
ГУРАВ. ХАРИЛЦАА
 
1.         Бүх төрлийн мэдээллийг info@view.mn хаягаар болон сэтгүүлч, редакторын албаны цахим хаягаар хүлээн авна.
 
1.2       Хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээллийг хүлээн авсан тухайгаа болон тухайн агуулгыг нийтэд заавал түгээх эсэхэд тодорхой хариуцлага хүлээхгүй бөгөөд гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүстэйгээ энэ тал дээр хэрхэн хамтран ажиллахаа тохиролцоно.
 
- Манай булангууд
 
- Өглөө7/Орой7 
 
- 360 градус - Виртуал аялал
 
- Видео мэдээ
 
- Харьцуулалт
 
- Нэр нэгтийн чих нэг
 
ДӨРӨВ. СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙ
 
1.         Сэтгүүлчийн ёс зүйг хэрхэн ойлгох
 
1.1 VIEW.MN–ийн үндсэн сэтгүүлчид Монголын сэтгүүлчдийн XV Их хурлаар баталсан “МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” буюу энэ хэсгийн 1.1.1 – 1.1.17 хүртэлх заалтыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана.
 
1.1.1    Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.
 
1.1.2    Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй. /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/
 
1.1.3    Баримтыг мушгин гуйвуулахыг цээрлэнэ.
 
1.1.4    Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй.
 
1.1.5    Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.
 
1.1.6    Нийтлэл нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авлига авахгүй.
 
1.1.7    Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй.
 
1.1.8    Хүмүүсийн хувийн нууцыг хууль бус аргаар бусдад дэлгэхгүй.
 
1.1.9    Иргэн хүний уй гашуу, зовлон шаналлыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.
 
1.1.10  Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.
 
1.1.11  Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ.
 
1.1.12  Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
 
1.1.13  16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийн зөвшөөрөлгүй мэдээлэл авахгүй.
 
1.1.14  Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэн зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
 
1.1.15  Мэдээллийн эх сурвалжаа нууцална.
 
1.1.16  Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэтгүүлчид, үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн түвшинд шүүн хэлэлцэхийг зөвшөөрнө.
 
1.1.17  Хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.
 
ТАВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 
1.         Хууль дүрмийг чандлан сахина
 
1.1       Хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана. Ингэхдээ хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах эрмэлзлэлтэй ажиллана.
 
2.         Хуулийн хариуцлага хүлээх тухай
 
2.1       Мэдээний хуудсанд нийтлэгдсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
 
2.2       Мэдээний нүүр хуудсанд бичсэн уншигчийн сэтгэгдэлд иргэний сэтгүүл зүйг хүндэтгэн үзэж холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон, иргэдийн гомдлыг хүлээн авч барагдуулахаас өөрөөр хариуцлага хүлээхгүй.
 
ЗУРГАА. ЭХ СУРВАЛЖ
 
1.         Эх сурвалжаа нууцлах тухай
 
1.2        VIEW.MN сайтын мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
 
1.3        Мэдээ, мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
 
ДОЛОО. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ
 
1.         Олон нийтийн сүлжээнд хандах хандлага
 
1.1       VIEW.MN олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудсуудаар мэдээлэл түгээнэ. Албан ёсны хуудсуудад:
 
Facebook: http://www.facebook.com/view.mn
 
Twitter: https://twitter.com/view_mn@View_mn
 
НАЙМ. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЗАР СУРТАЛЧИЛГАА
 
1.         VIEW.MN аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ.
 
1.2       VIEW.MN төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана.
 
1.3       Хамтран ажиллагч төрийн байгууллага, хамт олон, албан тушаалтан VIEW.MN-ийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
 
1.4        Далд сурталчилгаанаас татгалзана.
 
ЕС. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ
 
1.         VIEW.MN бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй зар сурталчилгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллах ба ингэхдээ бизнесийн хамтын зарчмыг хүндэтгэн захиалагч талын хүсэлтүүдийг хүндэтгэн үзнэ.
 
АРАВ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА
 
1.         VIEW.MN Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг зэрэг бүх шатны сонгуулийн сурталчилгааг хуульд заасанд хугацаанд төр захиргааны байгууллага, улс төрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар хамтран ажиллана.
 
1.2       Бизнесийн зарчмыг үндэслэн анхдагч гэрээлэгч талын эрхийг илүү хүндэтгэн үзнэ.