close
Зөвлөгөө

Гэртээ сарнайн ус хэрхэн хийх вэ?

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Сарнайн ус нь байгалийн арьс цэвэрлэгч юм. Арьсны асуудлууд болох батга, борлох, нарны түлэгдэлт, улайлт, нөсөө толбо, хавдсан нүдийг тайвшруулдаг байна. 

Сарнайн ус нь бүх төрлийн арьсанд тохирдогоороо онцлогтой. Харшилтай, эмзэг арьсыг сэрүүцүүлж, тослог арьсыг цэвэрлэн тэнцвэржүүлж, хөгширч буй арьсыг чангалан, толигор болгож энгийн арьсыг өнгөлөг сайхан болгодог. 

Мөн мөөгөнцрийн эсрэг, үрэвслийн эсрэг, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Чийгшүүлэн сэргээж, тэжээлээр баяжуулагч сарнайн ус нь бүх төрлийн арьсанд тэжээл өгч, зөөлөн унжсан арьсыг чангална.

Шинэхэн, анхилуун үнэртэй сарнай сонгох. Аль болох шинэхэн сарнай сонгох тусам, илүү үр дүнтэй. Органик, хор цацаагүй байвал сайн. Мөн нэг төрлийн сарнай сонго, сарнай бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг учир холилоо гээд хачин үнэр гарч мэднэ. Сарнайн дэлбээгээ сайн угаагаарай.

Сарнайн дэлбээгээ тастаж авна. 2 аяга сарнайн ус хийхийн тулд танд 2 ширхэг сарнай хэрэг болно. Сарнайн сэлбээ хэр том байхаас мөн хамаарна. 

Цэцгийн дэлбээн дээрээ ус хийнэ. Дэлбээнүүд тань бүгд усандаа дэвтсэн байх ёстой бөгөөд дэлбээгээ дөнгөн давах чинээний ус хий. Хэрвээ хэт их устай хийчихвэл ус чинь анхилам үнэртэй болохгүй. ( Нэрмэл ус эсвэл сайтар буцалгаж цэвэршүүлсэн ус ашиглаарай.)

  • 1 цайны халбага архи нэмчих. Үнэрт нь нөлөөлөхгүй ба хадгалах хугацааг нь уртасгана. 

Савныхаа таглааг таглаад бага галаар болгоно. Усаа буцалгаж оргилуулж болохгүй. Хэт халаах нь өнгийг өөрчлөх магадлалтай. 20 минутын дараа сарнайн дэлбээн өнгө нь бүдгэрч, ус сарнайн өнгөтэй ижил өнгөтэй болох болно.

Бэлдмэлээ шилэн саванд хийнэ. Шилэн саваа маш сайн цэвэрлэсэн байх ёстой. 2 аяга ус орохоор том шил байвал сайн. Уусмалаа хийхдээ шүүлтүүр ашиглаарай.

Хөргөгчинд хадгал. Сарнайн усыг хөргөгчид 1 долоо хоногийн турш хадгална. Хэрвээ архи нэмсэн бол энэнээс ч удаан хадгалж болно.

Сарнай усны хэрэглээ:

Сарнайн устай мист. Зуны улиралд сарнайн ус танд хамгийн их хэрэг болно. Сарнайн усаа шүүд нүүр лүүгээ шүршигчээр цац эсвэл хөвөнд шингээн арчсан ч болно. 

Энэ нь таны арьсыг сэргээж, чийгшүүлэн, тэжээл өгнө. Би л хувьдаа зундаа сарнайн усаа хөргөгчинд хийж хүйтэн болгож байгаад өдөрт хэд хэдэн удаа нүүр лүүгээ цацах дуртай.

Хуурай арьсыг зөөллөхөд сарнайн усыг хэрэглэ. Цэвэрлэсэн нүүрэндээ сарнайн усаа түрх. Удалгүй зөөлхөн чийглэг болж буйг анзаарах болно.

Байгалийн гаралтай нүүр цэвэрлэгч болгон ашигла. Сарнайн усыг хөвөнд шингээн нүүрнийхээ будгийг арилга. Илүү үр дүнтэй цэвэрлэгч хийхийн тулд хөвөнд шингээснийхээ дараа дээр нь бага зэргийн кокосын тос нэмнэ. Хамгийн сайн цэвэрлэгч шүү.

Тоник болгон ашиглах. Сарнайн устай тоник нь үрчлээнээс сэргийлж, нүх сүвийг агшаан, арьсыг өнгөлөг болгодог. Нүүрээ цэвэрлэснийхээ дараа хөвөнд шингээн арчина. 

WAX хэрэглэсний дараа улайлтаас сэргийлэх. Биеийн илүүдэл үсээ хуссаны дараа түрхсэнээр арьсыг толигор болгоод зогсохгүй, анхилам үнэртэй болгоно.

Эх сурвалж: beautymall.mn

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү