close
Зөвлөгөө

Амьдралдаа илүү амжилт гаргахын тулд таны орхих хэрэгтэй 8 зүйл

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Олонх хүн илүү амжилттай байхын тулд шинэ ур чадварыг өөртөө суулгаж, шинэ дадалтай болох хэрэгтэй гэж боддог. Мэдээж энэ үнэн. Гэхдээ таныг зорилгоос тань чангаадаг муу зүйлсээс салах нь түүнээс илүү чухал юм. 

Тэгэхээр та шинэ зүйлсийг амьдралдаа оруулах зай гаргахын тулд сөрөг зүйлсийг үдэн явуулах хэрэгтэй байна. Тэдний ихэнхээс нь салах амархан ч зарим нь багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл шаардах вий. 


Илүү амжилттай байхын тулд таны хаях хэрэгтэй найман зүйл:

1. Өршөөл уучлал

Амжилттай хүмүүс өрнөж буй муу зүйлст гэр бүл, найз нөхөд, босс, хамтран ажиллагсдаа буруутгахыг оролддоггүй. Үүний оронд тэд өөрийн амьдралдаа өөрөө эзэн гэдгийг бүрэн ухамсарлах хэрэгтэйг мэддэг. Хэрвээ та зорилгодоо хүрэхийг үнэхээр хүсч л байвал бусдыг буруутгаж, өөртөө өршөөл уучлал үзүүлдгээ болих хэрэгтэй. 

2. Төгстөгөлдөризм буюу бусдад болон өөртөө өндөр шаардлага тавих

Төгс төгөлдөрт хүрэхийг хичээх нь таны цагийг үрэхээс цаашгүй зүйл. Хийсэн алдаа эсвэл биеийн өө сэвдээ анхаарч, шаналж суухын оронд өөрийгөө илүү сайн сайхан болгох жижиг алхмуудыг хийж эхэл. Хэн ч төгс биш, гэхдээ хэн ч илүү дээр нэгэн болж чадна. 

3. Айдас

Биеэ өмгөөлөхийг хүссэн ч амаа хамхиад үлдэх, эрсдэл хийхээс эмээх зэргээр хүмүүс өөрөө өөрийгөө сул дорой нэгэн болгож байдаг. Учир нь, аймхай хүмүүс хэзээд хамгийн муу тохиолдлыг толгойдоо ургуулан төсөөлж, хойш суусан бүхнээ өөрийгөө хамгааллаа гэж цайруулдаг. Гэвч үнэндээ энэ нь таныг жинхэнэ амьдралаас холдуулахаас өөр нэмэргүй. Тиймээс аймхай нэгэн байхын оронд зориг гаргаж, ЯРЬ, БОДСНОО ХЭЛ, МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ АЛХАМ ХИЙ. 

4. Бүхнийг хянах гэж оролдох 

Бүхнийг хянах гэсэн оролдлого тань амжилтанд хүрэхгүй бол стресс, сэтгэл гутралаас өөр зүйл танд үлдэхгүй. Үүний оронд та зарим зүйлсийг зөнд нь орхиод, өөрийн чадах зүйлстээ л төвлөрөх хэрэгтэй. 

5. Нэгэн хэвийн байдал

Олон хүн нэгэн хэвийн байдал, хандлага, үзэл бодолтойгоо гунигтайгаар насыг барах нь бий. Оюун бодол нь өнгөрсөндөө хадагдсан хүн илүү амжилтанд хүрэх ямар хэцүү байх бол? Тиймээс та амжилт хүрэхийг хүсч байвал харах өнцгөө өөрчилж, шинэ зүйлсийг сурахад цаг гаргаарай. Та хэзээд илүү ухаалаг нэгэн болж чадна. 

6. Ганцхан шөнийн дотор амжилтанд хүрчихнэ гэсэн ахархан бодол

Амжилттай хүмүүсийн ихэнх нь ганцхан шөнийн дотор эсвэл азаар ийм өндөрлөгт хүрсэн гэж боддог хүмүүс их бий. Хэдий аз гэдэг чухал хүчин зүйл мөн ч хичээл зүтгэл, бэлтгэлгүйгээр юу ч биш шүү дээ. Тиймээс ирээдүйгээ төлөвлөж, түүндээ өдөр бүр алхам алхмаар хүрэхийг оролдох нь илүү баталгаатай зам юм. 

7. Хортой хүмүүс

Таны эргэн тойрны хүмүүс сөрөг хандлагатай, гутранги үзэлтэй бол танд ч энэ байдал халдана. Тиймээс орчноо сольж, танд, таны мөрөөдөлд санаа тавьдаг илүү эерэг, өөдрөг хүмүүстэй нөхөрлөөрэй. Та илүү аз жаргалтай, стрессгүй нэгэн болсноо мэдрэх болно.

8. Нэрэлхүү зан 

"Үгүй" гэж хэлэхийг хүссэн ч татгалзаж чаддаггүй хүмүүс бий. Энэ нь тэд хүсээгүй зүйлдээ цагаа үрж байна гэсэн үг. Түүнээс гадна ийм хүмүүсийг ашиглаад амташчихсан "шимэгчид" ч олон бий. Тиймээс зоригтой байж, хүсээгүй зүйлдээ "Үгүй" гэж хэлж сурах хэрэгтэй. Хэрвээ та бусдын зараалд гүйгээд байвал хэзээдээ мөрөөдлөө биелүүлж амжих юм бэ?

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү