close
Зөвлөгөө

Нүдний бүлцэн, нүдний доод зовхины үрчлээг арилгах ШИДЭТ МАСК

        Нүдний доод зовхи хөхрөх, унжих, үрчлээтэх асуудал хэн бүхэнд түгээмэл байдаг.Сайн чанарын зовхины тос түрхэж болох ч нүдэндээ маск тавьж онцгой арчлах шаардлагатай. Эдгээр асуудлаас ангижрахын тулд дараах 2 маскыг өнжөөд 1 удаа тавихад л бүх асуудал тань шийдэгдэнэ.

Хавантаж, бүлцийсэн нүдэнд - Өргөст хэмх, сарнайн маск

Өргөст хэмх нь арьсыг гүн чийгшүүлж, чангаруулдаг. Зүгээр өргөст хэмхээ хэрчиж нүдэндээ тавихын оронд энэхүү маск нь нүдийг бүхэлд нь маш сайн чийгшүүлж ядаргааг тайлна.

  • Тал өргөст хэмх
  • 1 цайны халбага сарнайн ус
  • Блендэр
  • Нүүр цэвэрлэгч хөвөн

Хөвөнгөө нүдний дор тавина гэж бодоод хавирган сар хэлбэртэй хайчилна. 

Блендэртээ өргөст хэмх, сарнайн усаа нэмж сайтар блендэрдэнэ. Аяганд хийж хөвөнгөө дүрж, бага зэрэг усыг нь шүүгээд агаар нэвтэрдэггүй уутанд хийж хөргөгчинд хийж хөлдөөнө.

Хэрэглэхээс 10 минутын өмнө хөргөгчнөөс гарган нүдэндээ 10-15 минут тавиад л болоо. Нүдний цагаан хүртэл тунгалаг болдог.

Үрчлээний эсрэг нүдний маск

Өндөгний цагаан нь үрчлээний эсрэг бүх төрлийн масканд ордог. Үрчлээний эсрэг хамгийн онцгой үйлчилгээтэй бөгөөд Е витамин нь антиоксидантаар баялаг юм.

  • 2 ширхэг өндөгний цагаан
  • 1 капсул Е витамин эсвэл  5 дусал Е витамин

Өндөгний цагаанаа хөөсөртөл нь хутган Е витаминаа хийж сайтар хутгана. Хуруунийхаа өндөгөөр юм уу маскны багсаар нүднийхээ дор түрхэнэ. 10 минут  хаттал нь байлгаад бүлээн усаар угаана. Маскаа агаар нэвтэрдэггүй саванд хийж хөргөгчинд хадгална. 

 
Сэтгэгдэлүүд (2)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдэлүүдийг энд дарж харна уу