close
Зөвлөгөө

Үрчлээ үүсгэдэг 8 муу зуршил

        Ихэнх хүмүүс үрчлээ бол хөгширч буйн илрэл хэмээдэг. Гэсэн хэдий ч залуу хүмүүс үрчлээтэх тохиолдол олонтаа бөгөөд үрчлээнээс салах гэж хамаг мөнгөө үрдэг нь үнэн. 

Үрчлээ нар хамгийн их тусдаг хэсэг болох нүүр, хүзүү, гаранд үүсдэг байна. Мөн агаарын бохирдол, тамхи, архи, хэт их хуурайшилт болон буруу зуршлаас үүсэх магадлалтай. 

Эдгээр буруу зуршлаа зайлсхийснээр та үргэлж эрүүл, толигор арьстай байх болно.

1. Хажуу тийшээ болон түрүүлгээ харж унтах

Сайн нойр авах нь эрүүл арьсны үндэс. 6-7 цаг унтах нь арьсыг эрүүл, залуу болгодог.

Гоо сайхны мэргэжилтний хэлснээр хажуугаараа болон доош харж унтах нь үрчлээ үүсгэдэг байна. дэр чинь хэр зөөлхөн байх нь огт хамаагүй, нүүрээ дэрэнд нааж унтах нь арьсны коллаген болон уян хатан байдалд ачаалал өгдөг байна. Ингэснээр таны дух, хацар, хүзүүнд үрчлээ үүсгэдэг.

 Иймээс дээшээ харж унтаж байгаарай. Хөвөн даавуун материалтай дэр хэрэглэвэл сайн.

2. Нүүрээ үрчийлгэх

Нүүрний хувирал нь харилцааны нэгээхэн хэлбэр билээ. Харин нэг хэлбэртээ удаан байж, байнга хийх нь үрчлээ үүсгэдэг байна.

Нүүрээ цэвэрлэж, будаж байхдаа нүүрээ янз бүр болгохоос зайлсхий. Унтахдаа сайн чанарын шөнийн тос хэрэглээрэй.

3. Тамхи татах

Тамхи татах нь хавдар, зүрх судасны өвчин, цусны даралтыг ихэсгэдэг. Хэрвээ тамхинаас салмааргүй байгаа бол эрт хөгшрөхдөө бэлдээрэй.

Тамхи татах нь амны хэсгийн булчинг хэт ажиллуулж гүн үрчлээ үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

4. Нарны хамгаалалтын тос хэрэглэхгүй

Өвөл ч зун ч нарны тос заавал түрхэх хэрэгтэй. SPF +15-аас их хамгаалалттай тосыг сонгож аваарай. Мөн зун болж өгвөл том саравчтай малгай, урт палаж, нарны шил зүүж байгаарай.

Бид нарны гэрлээс Витамин D –гээ нөхдөг. Өглөө 10 цагаас өмнө наранд гарах нь ямар ч аюулгүй байдаг бол оройн 10 цагаас өдрийн 4 цаг хүртэл наранд гарахаас зайлсхий.

5. Будагтайгаа унтах

Ядарсан үед ихэнх эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэхээс зайлсхийж, будагтайгаа унтчихдаг. Гэсэн хэдий ч та заавал нүүрээ цэвэрлэж байж унтах ёстой. 1 удаа л будагтайгаа унтсан бол та 15 хоногоор хөгширсөнтэй дүйнэ.

6. Халуун шүршүүрт удаан орох

Ядарсны дараа халуун шүршүүрт ороход бие амардаг. Гэвч харамсалтай нь энэ нь арьсыг гэмтээж, үрчлээг нэмдэг. Халуун ус нь арьсыг хамгаалдаг арьснаас ялгардаг байгалийн тосыг арилгадаг. Үүнгүйгээр таны арьс хурдацтай хөгширнө.

Хүйтэн усанд орсноор таны дархлаа сайжирч, арьсыг чангалдаг.

7. Нүдээ хайхрахгүй байх

Нүдний эргэн тойрон дох үрчлээ нь таныг илүү хөгшин харагдуулдаг. Учир нь тэр хавийн арьс нимгэн, гэмтэхдээ хурдан байдаг байна.

Үүнээс зайлсхийхийн тулд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хуруугаараа нүдээ бүү нух, зовхинд чийг өгөх сайн чанарын нүдний тос хэрэглэ. Өдөр бүр зовхиндоо массаж хийж бай. Гадуур гарахдаа нүдний шил зүү.

8. Чих, гар, хүзүүгээ анхаарахгүй байх

Ямар ч өө сэвгүй, үрчлээгүй арьстай ч гэсэн үрчлээтэй хүзүү, гар таныг наснаас тань хөгшин харагдуулдаг. Үргэлжийн залуу харагдахын тулд хүзүү, чих, гарандаа илүү анхаарал хандуул.

Долоо хоногт ядаж 1-2 удаа хүзүү, чих, гарныхаа арьсыг гуужуулж өдөр бүр чийгшүүлэх тос түрхэж байгаарай.

Эх сурвалж: beautymall.mn

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү