close
Спорт

ВИДЕО: Г.Мандахнаран гавьяат 70кг-д хоёр дахиа түрүүлэв

Номин Шинэбаяр

Passionate attiitude, deeply interested in global situation and politic, i'm man ..

5 сарын өмнө

        2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийн "Буянт Ухаа" спорт цогцолборт  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож буй бөгөөд Г.Мандахнаран гавьяатын хувьд шигшээ барилдаанд Д.Хатанбаатарыг 12:0-ээр оноогоор цэвэр ялсан юм.

Түүний хувьд Рио-2016 олимпийн наадамд 65кг-д барилдаж шагналт V эзэлсэн. 2015 онд жин өгсч 70кг-д анх удаа түрүүлсэн бол 2017 онд хошой аварга боллоо.

Эрэгтэйчүүдийн 70кг-н жинд медаль хүртсэн тамирчид:

АЛТ - Г.Мандахнаран /Алдар спорт хороо/
МӨНГӨ - Д.Хатанбаатар /Арслан клуб/
ХҮРЭЛ - Г.Идэрхүү /Гацуурт Олимп/
ХҮРЭЛ - Б.Нямдорж /Харгант Цамхаг/

Номин Шинэбаяр

Passionate attiitude, deeply interested in global situation and politic, i'm man ..

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү