close
Спорт

М.Шарапова "Токио-2020" олимпт оролцож магадгүй

        Теннисчин Мария Шарапова “Токио-2020” Олимпт оролцож магадгүй гэж Оросын Теннисний холбооны Ерөнхийлөгч Шамиль Тарпищев мэдэгдэв.

Мария Шарапова дөрөвдүгээр сарын 26-нөөс эхлэн теннисний талбайд дахин албан ёсоор гарах эрхтэй болсон юм.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр Мария Шараповад сэргээшний шинжилгээ хийхэд түүнээс мельдоний гэдэг бодис илэрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр теннистэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан юм.

Олон улсын теннисний холбоо (ITF) зургадугаар сарын 8-нд "Шарапова сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн" гэж албан ёсоор мэдэгдсэний дараа өдөр тэрбээр Швейцарийн Лозанна хот дахь Спортын арбитрын шүүхэд эсэргүүцэл бичсэн байна.

10 дугаар сард Спортын арбитрын шүүх Шараповагийн шийтгэлийн хугацааг богиносгож, 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ.

Мария Шарапова 2020 оны Олимпт оролцож магадгүй бөгөөд тэрбээр алтан медаль авах боломжтой. Гэхдээ алт авахыг түүний хүсэл зориг мэднэ гэж Ш.Тарпищев ярив.

“Шарапова ирэх дөрөвдүгээр сараас тэмцээнд оролцож эхэлнэ. Түүнийг хэр түргэн хугацаанд эргээд "формдоо орох"-ыг харж байна. Дэлхийн спорт үргэлж нэг байрандаа зогсдоггүй, маш хурдтай урагшилж байдаг, гэхдээ Шарапова бол мэргэжлийн тамирчин учраас бүх зүйл түүнээс шалтгаална” гэж Тарпищев хэллээ.

Д.Нямтулга/МОНЦАМЭ

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү