Б.Мягмарсүрэн
5 өдрийн өмнө

Паркийн тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ

Өнөөдөр 15:00 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Пуужин” нэртэй тоглоом хугарч, дотор нь сууж байсан хүүхдүүд гэмтсэн байна.

Нэгэн иргэн цахим хуудастаа “Пуужин эргэж байгаад хугараад уначихлаа. Дотор нь хүүхдүүд байсан бөөн цус нөж бурхан минь” гэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж байгаа тул хичнээн хүүхэд гэмтсэн талаар мэдээлэх боломжгүй байгаа ба энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.