Б.Мягмарсүрэн
5 өдрийн өмнө

Япон улс насанд хүрэгчийн насны босгоо "18" болголоо

Японы парламент Иргэний хуулиндаа өөрчлөлт оруулж, насанд хүрэгчийн насны босгыг 20-оос 18 болгон бууруулах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг хүн амын хөгширөлт их байгаа мөн Япон улсад залуу үеийнхнийг нийгмийн харилцаанд түлхүү оролцуулах бодлогын хүрээнд хийж байгаа юм.

Мөн шинэ хуулиар эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 18 болгон дээшлүүлжээ. Насанд хүрэгчийн насны босгыг бууруулсантай холбоотойгоор бусад 22 хуульд өөрчлөлт оруулах болж байна. Гэхдээ 20 хүрээгүй залуус согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, мөрийтэй тоглох эрхгүй хэвээр үлдэж байгаа юм.

Түүнчлэн 18 ба 19 настнууд эцэг эхийн оролцоогүйгээр бие даан арилжааны гэрээ байгуулах эрхтэй болж байгаа тул тэднийг туршлагагүйтэж, алдагдалтай гэрээ байгуулахаас хамгаалах зохицуулалтыг хийж байгаа гэнэ.

Эх сурвалж: Japan today