Б.Гочоосүрэн
5 өдрийн өмнө

Улсын аюулгүй байдалтай холбоотой ТӨК-ийн хувьчлалд анхаарахаар боллоо

 

     Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудлаар эдийн засгийн байнгийн хороонд хэлэлцүүлэг явагдлаа. Одоогоор нийт төрийн өмчийн 28 компаний хувьчлалийн дүн 1 их наядаар төлөвлөсөн байна.

Энэ асуудалд байнгын хорооны гишүүд нухацтай хандах нь зүйтэй талаар саналаа хэлэв. Засгийн газар 2017 онд  ашиггүй ажиллаж байгаа ТӨК-ийн жагсаалт гарган хувьчлах шийдвэр гаргасан аж.

Харин жагсаалтад орсон  зарим компани ашигтай ажилаж байгаа болохоор хувьчлах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Стратекийн чухал компани болох  монголын иргэний агаарын тээвэр, хөдөө аж ахуйн бирж, хөрөнгийн бирж зэргийг хувьчлах асуудлыг хойшлуулах талаар санал оруулсны дагуу ажлын хэсэг гаргаж судалгаа  хийхээр болжээ.