О.Энхмаа
5 өдрийн өмнө

ИОГ-оор хичээллэхийн ач тус

     Асана нь таны нас, гарал үүсэл, шашин шүтлэг, амьдралын хэв маяг, бие бялдрын ба сэтгэл санааны байдлаас үл хамааран хэн бүхэнд ашиг тус авчирч чадна. Ингэхдээ, та асанагийн хичээллэлтийг өөрийн биеийн байдал, өвөрмөц хэрэгцээ шаардлага ба иогоос та юуг хүсэн хүлээж байгаа гэдгээс хамааран тохируулах хэрэгтэй. Биеийнхээ хязгаарлалтыг мэдэрч түүний хүрээнд ажиллах нь чухал юм.

Иог нь хүний биеийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусладаг бөгөөд бодисын солилцоо сайжирч тэнцвэрждэг тул, илүүдэл жинтэй хүний жин буурна, туранхай хүн мах сууж өгдөг. Харин энэхүү өөрчлөлт нь аажмаар явагддаг боловч, үр дүн нь удаан хадгалагддаг аж.

Түүнчлэн хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах олон төрлийн ашиг тустай байна.

Та иогоор хичээллэснээр өөрийнхөө дотоод мөн чанарыг олж танихаас гадна амьдралын эрч хүчээр дүүрэн байх боломжтой.

Иог дараах өвчинтэй тохиолдолд биеийн байдлыг сайжруулах, өвчний явцыг буцаах буюу бүр мөсөн зогсооход тус болдог. Үүнд:

  • Зүрхний өвчин

  • Астма

  • Цусны өндөр даралт

  • Ууц нурууны өвдөлт

  • Хүзүүний өвдөлт

  • Стресс ядаргаа

  • Нурууны муруйлт

  • Саахарын шижин өвчин

  • Өтгөн хаталт

  • Хоол боловсруулах эмгэг

  • Нойргүйдэлт

  • Бамбай булчирхайн асууудал

  • Дархлааны сулрал гэх мэт багтана.

Ямар хүмүүс иогоор хичээллэхэд хориотой вэ?

Иогийн нийтлэг хөтөлбөр нь ерөнхийдөө эрүүл хүмүүс зориулагдсан. Нийтлэг хөтөлбөрийн дагуу хийж үл болох тохиолдолд унаж тусдаг, хорт хавдар, ДОХХ, склероз, нурууны хүнд гэмтэл, эвэрхий, мэс заслын дараахь сэргээн заслын үе, зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт багтдаг бөгөөд ийм тохиолдолд тусгайлан сонгосон хөтөлбөрөөр хичээллэнэ.Хэрэв та цусны өндөр эсвэл бага даралттай, астма, ивэрхий, ууц нурууны өвчтэй бол дасгал хийхээс өмнө эмч эсвэл туршлагатай, мэргэшсэн иогийн багшаас зөвлөлгөө авах хэрэгтэй.