Б.Мягмарсүрэн
5 өдрийн өмнө

Энэ зун эрчүүдийн дунд ТРЭНД болох 10 үс засалт

Үс засалт гэдэг эрчүүдийн хувьд хамгийн чухал зүйл. Урин дулаан ирж байгаа энэ цаг үед эрчүүд та бүхэн өөрийн стил имижээ хэрхэн бүрдүүлж ямар хэлбэрээр үсээ засуулах вэ гэж санаа зовж байна уу? Тэгвэл та бүрэн эдгээр үс засалтуудаас өөрт тохирсоноо сонгон авч засуулаарай.

1. Хагалж самнах

Үсээ хажуу тийш нь хагалж, нэг тал руу нь хувааж самнана.

2. Хэт богинохон үс

Маш богинохон үс нь энэ улирлын хамгийн алдаршиж байгаа трэндийн нэг юм. Хөнгөн, халуухан биш, зарим нэг чадвар суусан бол бараг л үнэгүй: үсчний газар оролгүй гэртээ үс засах машинаар ч аргалж болно. Хэрвээ та өмнө нь ийм богино үстэй байгаагүй бол энэ шийдвэрт хүрэхэд тодорхой хэмжээний зориг хэрэгтэй билээ. Гэхдээ энэхүү зараа үс нь бараг бүх л хүнд зохидог. Түүнээс гадна эзнээ эршүүд, шулуухан төрхтэй болгоно. Бас дээр нь их бага хэмжээгээр хууз сахалтай бол бага зэргийн зөрүүд, тэмцэгч шинж ч бий болдог билээ.

3. Фэйд

Фэйд бол хоёр хажуу талыг нилэнхүйд нь авч, дээд талд нь янз бүрийн урттай үс үлдээдэг засалт юм. Дээд хэсгээрээ их хэмжээний үстэй байна гэсэн үг.

4. Андеркат

Хоёр хажуу талыг тэр чигт нь авч, дээр нь их хэмжээний үс үлдээнэ. Хоёр хажуу тал нь дээрх үстэйгээ уусч харагддаг.

5. Урт үс

Энэ нь нүүрний хажуугаар үзүүр хавиар долгиотон, аажуу ороосон урт үс эсвэл эгц арагшаа шулуухан хагалан самнасан хэлбэр юм. Ийм засалт нь дунд зэргийн урттай үсэнд сайхан таарах ба урт болон шулуун, долгиотсон үсэнд ч бас сайхан зохицдог. 

6. Дээш самнах

Энэ үс засалт шовх засалттай төстэй боловч, дээрх үс олон шовх үзүүртэй юм шиг харагддаггүй.

7. Арагшаа шулуун самнах

Энэхүү үс засалт нь хоёр хажуу талаас нилээн авч, дээрх үсийг нилээн үлдээж, арагшаагаа шулуун самнах зориулалттай үс засалт юм.

8. Куйф

Үсний урд хэсэг бусад хэсэгтэй харьцуулахад харьцангуй урт байх бөгөөд ихэвчлэн арагш самнахад тохиромжтой.

9. Цезарь

Бага зэргийн үл тоосон маягийн энэ засалт үс нь саяхан салхинд өрвийсөн мэт санагдуулна.

10. Унжуулах

Үсийг ерөнхийд нь жигд хэмжээтэй ургуулж, духны урдуур унжуулна.