О.Энхмаа
5 өдрийн өмнө

Таны хумс хурдан хугардаг уу?

     Хумс хуурайшиж тэжээл дутагдсанаас гэмтдэг бөгөөд доорхи зөвлөмжүүд дутагдлыг нөхөх аж. Урт ургуулахыг хүсэж байгаа ч амархан хугардаг бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Тосонд дүрэх

Гэмтэлтэй хумсанд хамгийн сайн эмчилгээ бол оливын болон ургамлын тосонд дүрэх юм. Тосондоо сармис хэрчиж хийгээд бага зэрэг халааж дүрэх нь хумсыг хамгийн хурдан  хугацаанд бэхжүүлэх арга билээ.

Зориулалтын тос түрхэх

Унтахын өмнө хумсандаа Е витаминтай хумсын тос түрхэж хэвшээрэй. Тос түрхсэнийхээ дараа хумсныхаа эргэн  тойронд массаж хийхээ мартав аа.

Бээлий

Гэрийн ажил хийдээ, аяга таваг, шал угаахдаа гараа хамгаалж байнга бээлий өмсөөөрэй. Аяга таваг угаагч шингэн вок зэрэг нь таны хумсанд хэрхэн сөргөөр нөлөөлж эргээд түүнийг засахын тулд ямар их  ажил орохыг санах хэрэгтэй.

Биотиноор баялаг хүнс хэрэглэ

Элэг, өндөг,  бүхэл үрийн хүнс, цэцэгт байцаа, авакадо зэрэг нь биотиноор  баялаг хүнс юм. Биотин нь хумсыг бэхжүүлдэг шидтэй.

 

 Витамин хэрэглэ 

 

Хэрэв  хумс чинь хэврэгшсэн бол А болон С витамин, кальци дутагдсаных. Тиймээс мультивитамин болон кальци нэмэлтээр хэрэглээрэй.

Ус  их уу

Ус их уух нь үс, арьс болон хумсанд ашиг тустай.

Хумсандаа массаж хий

Хуруу болон  хумсандаа массаж хийж цусны эргэлтийг  сайжруулах нь хурдан ургах бэхжихэд нөлөөлдөг байна. Гараа угаасныхаа дараа чийгшүүлэгч лосьон ашиглан гар, хумсандаа массаж хийж заншвал их сайн.

Эцэст нь зөвлөхөд хумс чинь  лааз юм уу онгойход төвөгтэй нарийн зүйл онгойлгохдоо болгоомжтой байх хэрэгтэй.