Х.Ариунбаяр
5 өдрийн өмнө

Машинаа гол дээр угаавал эрхийг нь хасч, торгоно

     Зуны урин дулаан цаг ирж аялал зугаалгаар хүмүүс их явдаг билээ. Зугаалж байх үедээ зарим иргэд автомашинаа угааж голын ус бохирдуулж байдаг. Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасахыг холбогдох албаныхан анхааруул байна.

Мөн Орон Зөрчлийн тухай хуульд  зам, байгууламжид машинаа угаасан иргэдэд дараах торгуулийг ногдуулна. худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл 1 нэгж=1000 төгрөгтэй тэнцэх бөгөөд зам дээр машин угааж хөдөлгөөнд саад учруулбал иргэн, аж ахуй нэгжид 50000-500000 төгрөгөөр торгох аж.