О.Энхмаа
5 өдрийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр ТЭТГЭЛЭГ авах боломжтой

     Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг уралдаант шалгаруулалтанд оролцох боломжтой аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, дотоодын их дээд сургуульд бакалаврын зэргийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

Сонгон шалгаруулалтыг Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын  хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр зохион байгуулах юм.

  • Бүртгэл: 2018 оны  7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд
  • Шалгаруулалт: 2018  оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт эхэлнэ.

2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт хамрагдах сонирхолтой дотоодын их дээд сургуульд суралцагчид бүртгүүлэхээр ирэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлж ирнэ:

  • Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх сургуулийн тодорхойлолт /голч дүн 3.0-с дээш байх/,
  • Боловсролын гэрчилгээний хуулбарууд  /Эх хувийг хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх /Эх хувийг хуулбарын хамт/
  • Сонгон шалгаруулалтанд орох хүсэлт /өргөдөл/
  • Оюутны үнэмлэх  эсвэл батламж /Эх хувийг хуулбарын хамт/
  • Нэг хувь цээж зураг

Гадаадад бакалаврт суралцах сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх бичиг баримтууд дээр нэмж:

  • Газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар англи хэл дээр өөрийн бичсэн 1500-2000 үгтэй эссэ

Гадаадад магистрт суралцах иргэд дээрхи баримт бичгүүд дээр нэмж:

  • Бакалаврын диплом / Газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн/
  • Суралцахаар сонгосон улсынхаа сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшсэнийг нотлох баримт бичиг
  • Нийгмийн даатгалын дэвтэр /сүүлийн 2 жил баталгаажсан байх/
  • Ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлснээр уг сонгон шалгаруултанд оролцох боломжтой ажээ.

Эх сурвалж: https://mrpam.gov.mn/