Х.Ариунбаяр
5 өдрийн өмнө

Реал Мадрид багийн шинэ дасгалжуулагч тодорлоо

     Энэ улирал Зиданы удирдлага доор лигтээ тийм ч сайн биш байсан ч Аваргуудын лигийн аварга болон 3 дараалж түрүүлсэн анхны баг болж түүхэнд үлдсэн. Гэсэн ч Зидан хэдэн хоногийн өмнө гэнэтийн шийдвэр гаргаж халагдах өргөдлөө багийн ерөнхийлөгч Флорэнтина Перезд өгч ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Тэрээр 2 жил хагас тус клубыг удирдсанаар авж болох бүхий л цомыг өргөсөн билээ. Реал ийнхүү шинэ менежерийн эрэлд гаран Английн Тоттенхэмийн дасгалжуулагч Мауриссио Почеттинотой холбогдсон ч тэрээр клубтэйгээ 5 жилийн шинэ гэрээ хийсэн аж.

Улмаар олон дасгалжуулагч нартай нэр холбогдож байсан ч Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Хулен Лопетегитэй гэрээ байгуулжээ. Ийнхүү эзэн хааны баг испаний хөлбөмбөгийн холбоонд 1.5 сая еврогийн нөхөн төлбөр төлөхөөр болсон. Лопетеги энэ дэлхийн аваргад багаа удирдаж дууссаад ирэх наймдугаар сард Реалын дасгалжуулагч болох юм.