Б.Гочоосүрэн
7 өдрийн өмнө

Монголын шигшээ баг анх удаагаа хасагдах шатанд шалгарлаа

FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн нэг дах тоглолт өчигдөр болж манай шигшээ баг Канадын шигшээд багтай тоглосон ч харамсалтай нь зургаан онооны зөрүүтэй хожигдсон. Харин хоёр дах тоглолтондоо тэмцээний зохион байгуулагч нутгийн багийг 21-17 харьцаатай хожиж хэсгээсээ гарах боломжтой болсон. Ийнхүү өнөөдөр 3 дах тоглолтондоо Монголын шигшээ баг ОХУ-ын багийг 21-18 харьцаатай хожсон.

Дараагийн тоглолтоо Бразилын багийг 19x16  харьцаагаар хожиж хэсгээсээ гарах болзолыг хангалаа. Ингэснээр хасагдах шатанд Сербийн багтай маргааш тоглож цааш өрсөлдөх эсэхээ шийднэ.

Мөн https://www.facebook.com/MGL3x3/videos/458216851304737/ холбоосоор интернетээр хүлээн аван үзэх боломжтой.

11