Х.Ариунбаяр
7 өдрийн өмнө

Манай улсын шигшээ ОХУ-ын багийг хожлоо

     FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн нэг дах тоглолт өчигдөр болж манай шигшээ баг Канадын шигшээд багтай тоглосон ч харамсалтай нь зургаан онооны зөрүүтэй хожигдсон. Харин хоёр дах тоглолтондоо тэмцээний зохион байгуулагч нутгийн багийг 21-17 харьцаатай хожиж хэсгээсээ гарах боломжтой болсон. Ийнхүү өнөөдөр 3 дах тоглолтондоо Монголын шигшээ баг ОХУ-ын багийг 21-18 харьцаатай хожлоо. Дараагийн тоглолтоо Бразилын багийг эсрэг тоглох бөгөөд хожвол хэсгээсээ гарах сайхан боломжтой болох юм. Энэхүү тоглолтыг 17:10 цагаас MNBA sports сувгаар шууд дамжуулан хүргэнэ.

Мөн https://www.facebook.com/MGL3x3/videos/458216851304737/ холбоосоор интернетээр хүлээн аван үзэх боломжтой.

10