Г.Дэлгэрмөрөн
5 өдрийн өмнө

Эверестийн оргилд 13:47 цагт МОНГОЛ УУЛЧИН эх орныхоо тугийг мандууллаа

           Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн  өнөөдөр Улаанбаатарын 13:47 цагт Эверестийн оргилд гарчээ. Тэрбээр Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн болж байгаа юм. 

Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын "7 summit" буюу долоон тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

Эверестийн тоо баримтанд дурдсанаар 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй.

13