И.Энхжинмөнх
6 өдрийн өмнө

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор болжээ

           ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. 

С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргасан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа билээ.

Мөн Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор болсныг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.