Б.Чулуунцэцэг
6 өдрийн өмнө

Москва хороолол, 1-р хорооллын орчимд ХАЛУУН УС 3 САР тасарна

        Москва хороолол, 1-р хорооллын баруун захын орон сууцнууд орчимд төвийн шугамыг солих тул гурван сар халуун ус хязгаарлана гэж Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК-иас мэдээллээ. 

Тодруулбал, Хөрс худалдааны төв, Москва хороолол, 1-р хорооллын баруун захын орон сууц 32, 33, 34-р байр, Троллейбусны депо, Сонгинохайрхан дүүргийн ТҮК, Содон хороолол, Ханын материал орчимд тавдугаар сарын 16 буюу маргаашнаас эхлээн есдүгээр сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлан Хөрс худалдааны төвийн баруун урд талаас Ханын материал хүртэл 11и магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хэсэгчлэн  хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Харуул Алтай” хотхон, УС-15 УДДТөв, Улаан хуаран, Цайз,16-р хороолол, БЗД-ийн ТҮК, СОС хүүхдийн хотхон, БХЯам, “Төгөл хус” хотхон, Офицеруудын ордны замын хойд хэсэг орчимд хоёр сарын хугацаанд буюу тавдугаар сарын 16-наас долдугаар сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлах юм байна.

2018 ОНЫ ЗУНЫ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.