Б.Ганжавхлан
8 өдрийн өмнө

Ч.Лодойдамба,Ч.Долгорсүрэн нарын "Гэрэлт хайрын хөшөө" сүндэрлэлээ

          Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын төрийн хошой шагналт, зууны манлай "Тунгалаг Тамир" романы зохиолч Ч. Лодойдамба, түүний гэргий Монгол Улсын ардын жүжигчин, Монголын "Саран ээж" Ч.Долгорсүрэн нарын "Гэрэлт хайрын хөшөө" өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.

Энэхүү хөшөөний нээлтэд урлаг, соёлын алдартнууд, тайз, дэлгэцийн урлагийн нэртэй төлөөлөгчид, Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын үр хүүхдүүд, "Тунгалаг Тамир" киноны гол дүрд тоглосон жүжигчид хүрэлцэн ирсэн байна.

"Тунгалаг Тамир" киноны Эрдэнэ, Дулмаа нар буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Баатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал нар уг хөшөөний нээлтийн ёслолын хүндэт зочид байв.

Гавьяат жүжигчин Н.Баатар балетийн бүжигчин боловч Эрдэнийн дүрийг гайхамшигтай амилуулсан бол Дулмаагийн дүр гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалын дэлгэцнээ бүтээсэн анхны дүр нь байжээ.

11