Б.Ганжавхлан
9 өдрийн өмнө

Дөрөвдүгээр сарын 02-нд алга болсон 16 настай хүү олдоогүй байна

           Энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй байгаа Т.Цогт хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Тус хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй тул хүнтэй харьцах, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг аж. Одоогийн байдлаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон ар гэрийнхэн нь хайсаар байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамгийн сүүлд Айдсын  давааны орчим утасны сүлжээ нь тасарсныг тогтоогоод байгаа аж.

Гадаад байдал, шинж тэмдгийн тухайд 165-170 см өндөртэй, хар богино халимаг үстэй, туранхай, цайвар шар царайтай, онигор нүдтэй, нүүр хүзүүний арьс хуурайшилтай, харшил тууралтын сорвитой, бөгтийж явдаг юм байна. Энэ хүүхдийг харсан үзсэн хүн байвал доорх утсаар холбоо барьж туслахыг ар гэрийнхнээс нь хүсжээ.

Утас: 102, 99084995, 96594995, 99599956, 96634995, 99082039