Г.Дэлгэрмөрөн
9 өдрийн өмнө

100 айл дахь Барилгын материалын захыг НҮҮЛГЭНЭ

               Нийслэлийн Иргэдийн хурлын  төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10,11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар  нүүлгэн шилжүүлэх талаар яригдаж байсан юм.

Тэгвэл  өнөөдөр /2018.04.16/ тус газар худалдаа хийдэг наймаачдын төлөөлөлд барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ажлын  хэсгийн ахлагч Ч.Гантулга танилцууллаа.

Бидний хэлж заншсанаар 100 айлын  орчимд энэхүү асуудлыг аж ахуйн нэгж , бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр  дараах гурван үе шаттай ажлыг  2018-2020 онд хийхээр төлөвлөж байгаа юм  байна. Үүнд:

Нэгдүгээр    үе шат

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ  зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай, хоол хүнс барилгын материал болон бусад   худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг,төмөр цонхны болон бусад химийн хортой  үйлдвэрийн үйл  ажиллагааг зогсоох,нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/

Хоёрдугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах,

Гуравдугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороодод дахин  төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах зэрэг ажлууд тусчээ.