Г.Дэлгэрмөрөн
9 өдрийн өмнө

"Ковер-Кяхта" тэмцээнээс зургаан медальтай ирлээ

            Чөлөөт бөхийн өсвөр үеийн "Ковер-Кяхта" олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод боллоо.

19 дэх удаагийн тэмцээнд Налайх дүүргээс 12, Дархан-Уул аймгаас найм, Сэлэнгэ аймгаас долоо, нийт 27 тамирчин, гурван дасгалжуулагчийн удирдлага дор оролцсоноос нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль хүртэв.

Тэмцээний хөвгүүдийн 29 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Т.Мянганбанзрагч алт, 41 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Цэрэндаваа мөнгө, 28 кг-д Налайх дүүргийн тамирчин А.Анх-Эрдэнэ, 45 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Н.Очир-Эрдэнэ, “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Ц.Баярсайхан, 65 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Бүрэнбаяр хүрэл медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Г.Амархүү, улсын шүүгч М.Кажымухан, Б.Бямбасүрэн нар дэнсэлжээ.