Б.Ганжавхлан
9 өдрийн өмнө

Бөхийн өргөөний үйл ажиллагааг ТҮР зогсоожээ

             Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа. Мөн энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

Тодрулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Ингэснээр өчигдөр /2018.04.15/ болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлуулжээ.

Бөхчүүдийг нэгтгэдэг Монголын Үндэсний бөхийн холбоо хоорондоо эв эеэ ололцохоо болиод байна. Хоёр ч удаа “Их Эе”-э хуралдуулж холбооны тэргүүнээ сонгосон ч маргаан үргэлжилсээр. 2017 оны ээлжит бус “Их Эе” хурал 40 гишүүнтэй болж, Л.Чинбатыг сонгосон нь Бөхийн холбооны дүрмийг зөрчсөн гэж үзжээ.

Тиймээс 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 151 гишүүнтэй “Их Эе” хуралдаж, тэргүүнээрээ дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэийг сонгосон. Гэтэл Л.Чинбат ойр ойрхон бөхчүүдтэй уулзаж, мэдэгдэл хийж, улмаар Бөхийн өргөөг хүчээр эзлэх гэсэн үймээнийг дэгдээсэн байна. Энэ үйлдэл өнгөрөгч амралтын өдөр хурцадсанаас цагдаагийн хамгаалалт авахад хүрсэн байна.

Зочин / 66.181.187.236
9 өдрийн өмнө

Хэл ам хэруул, шуналын бай Болсон Энэ дургуй шаврыг нураавал тарана! Бехийн ергее л гэнэ, Бехчууд нь ес жудаггуй, Нехен бембегнууд, енге менгений телее нудээ ч ухажёр егехеес буцахаа больсон, цадаж ханадаггуй шуналтай , еерсдийнхее том бие хучээрээ турэмгийлсэн амьтан болоод байгаа, бирж шиг харамч хумууст ергее байх шаардлагатай юу? Олон янзын тоглолтоос олсон орлогоосоо зови зудэрсэндээ тусалдаг уу? Гай л байна...