Б.Ганжавхлан
14 өдрийн өмнө

ТРЭНД болж буй "ПОП" хариулт

         Сэтгүүлч асууж албан тушаалтан нь ажил мэргэжлийнхээ үүднээс хариулах нь ойлгомжтой асуудал. Асуулт асуухгүй юм бол сэтгүүлч байхын хэрэг юу байх билээ.?

Ойрын үед олон нийтийн цахим сүлжээгээр хууль, хяналтын байгууллагынхантай холбоотой мэдээллүүд их гарсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал, УЕПГ-ын Хэлтсийн хяналтын прокурор У.Эрдэнэтуяа нарын тухай.

Харин өчигдөр ажил үүргээ хийж яваа сэтгүүлч бүсгүйг Прокурор У.Эрдэнэтуяа асуулт асуусны төлөө “ Чи юун олон юм асуудаг юм бэ. Нэг асуулт л асуугаач хэмээн” загнасан юм.

Түүнийг олон нийтийн цахим сүлжээнд харилцааны соёлгүй байлаа гэсэн шүүмжлэл нэлээд гарч байлаа.

Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал сэтгүүлчдийн "Таныг ажлаа хийж чадахгүй гэсэн зүйлийг Ерөнхийлөгч хэлсэн" гэсэн асуултад “За яах вэ. Бүгдээрээ тэгж хэлж байна. Ерөнхийлөгч ч адилхан. Бүрэн эрхийн тухайд цагаан дээр хараар бичсэн хууль байгаа”, мөн Таны бүрэн эрхийн хугацаа дууссан гэнэ гэсэн асуултад "Би мэдэхгүй ээ" гэж өгсөн тайлбар нь цахим ертөнцөд бараг л трэнд үг болоод байна. 

Ийнхүү Ёс суртахуунгүй хариулт өгч буй нь ганц сэтгүүлчийг ч биш ард түмнийг доромжилж буй хэрэг юм.

ЁС СУРТАХУУН байхгүй хүмүүс төрийн хэргийг ЁС СУРТАХУУНТАЙ хэрэгжүүлж чадна гэж үү! Төрийн албан хаагч ард иргэдийнхээ санал бодлыг хүлээн авч асуудлыг шийдэн арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл наад захын харилцааны мэдлэггүй хүмүүс төрөө ч улсаа ч доромжилсоор...

13
Зочин / 66.181.185.81
9 өдрийн өмнө

Энэ тэнэгийг бас шалгах хэрэгтэй. Үе үеийн АТГ-ийн дарга нарыг нарийн шалгах хэрэгтэй. 10 жилийн хугацаанд нэг ч том хэргийг эцэслээгүй. Одоо АНУ-д элчингээр сууц байгаа Ё,Отгонбаярын хэрэг юу болсон бэ. Хятадын ZTE гэдэг компанитай хамтран Монголын мөнгийг 4-500 сая доллараар цусалчихаад одоо элчингээр жаргаад явж байна.

Зочин / 66.181.187.236
11 өдрийн өмнө

Ийм дам гарчихсан авгайчуудыг " АЦ" гэвэл ямарав?

Зочин / 103.9.88.56
13 өдрийн өмнө

daam garsan gulugnuud yumand hemjee hyazgaar baigaa.