Х.Ариунбаяр
2018-03-13 20:30

Нөөцийн махыг ирэх сард худалдаанд гаргана

        Жилийн бүрийн хавар нийслэлд махны хомсдол үүсч, үнэ нь нэмэгддэг. Тиймээс нөөцийн мах бэлтгэж хавар худалдаанд гаргадаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд 14 мянган тонн мах бэлтгэжээ. Нөөцийн махыг ирэх сард гэрээ байгуулсан 350 цэгээр худалдаалах юм байна.

Нийслэлийн хэрэглэгчидэд 12 мянган тонныг нь худалдах бол үлдсэн хоёр тонныг нь Дархан-Уул, Орхон аймагт худалдахаар төлөвлөжээ. Нөөцийн махыг “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Эдминт” компани бэлтгэжээ.

10