Б.Чулуунцэцэг
2018-03-13 13:58

Монголчуудын сарын ДУНДАЖ цалин нэг САЯ төгрөг байна

         Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.03.13/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцууллаа.

Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг.

Уг тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар, ажиллагчид/даатгуулагчид 7.7 (1.3%) мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл:

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг,

харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг,

10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг,

50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг,

100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг,

200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өссөн байна.

14
Зочин / 66.181.161.14
2018-03-15 14:00

Сайхан шааж байнаа

Зочин / 202.9.41.80
2018-03-14 01:50

арай л үлээгээд байна уу? тархи угаах ажиллагаандаа ороо юу

Зочин / 27.123.212.142
2018-03-13 21:00

Saihan zvvd bno

Зочин / 124.158.93.130
2018-03-13 18:16

энэ үзүүлэлт шал худлаа байна би 600,00 ₮ авдаг гэтэл тэр 1000000 ₮ хаана байнаааа

Зочин / 66.181.161.101
2018-03-13 16:22

1 с9 ажилчинтай байгуулгын дундаж цалин 350 мянга хөрсөн дээрээ яах гэж худлаа ярьдаг юм бол

Зочин / 202.9.41.80
2018-03-13 16:03

Үндэсний статистикийн хорооны судалгаа худлаа байдаг хаагуур судалгаа хийдэг юм болоо

Зочин / 202.179.4.250
2018-03-13 15:51

монголын бүх музейн ажилчид үүнээс доош цалинтай та нар хаагуур судалгаа хийгээд яваад байгаан бэ сохор юм уу. нэмэгдсэн ч гэх шиг

Зочин / 202.179.4.250
2018-03-13 15:50

юу яриад байгаан бэ. яасан тасархай цалинтай юм бэ. уучлаарай би музейд ажилладаг 400,000 авдаг хаанаач хүрэхгүй сандарч байхад. юун сая төгрөг вэ авдаг бол сайхан л байна.