VIEW сонголт
2018-03-13 13:47

Норвеги улсын ЖИШЭЭ...

 -ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

          Норвеги улсад айл, өрх бүр хоёр давхар хаустай. Энэ хаус нь цахилгаанаар халдаг, цэвэр ус, бохирын шугаманд холбогдсон , гарааж, зам, гэрэлтүүлэг бас ногоон байгууламжтай. Ногоон байгууламж нь мод, бут, зүлэгнээс тогтоно. 

Гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, тоглох талбай, сургууль, цэцэрлэгийн байрлал гээд бүгд эмх цэгцтэй бас хэмжээ нь авсаархан. Зам, замын гэрэлтүүлэг, цэвэрлэгээ зэргийг коммунаас хариуцдаг. 

Скандинавын өвөл урттай улсууд бүгд ийм бүтцэд шилжсэн. Манайх эсрэгээр өндөр үнэтэй орон сууц ядуу иргэддээ шахах юм л сэдэж суудаг. 100 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 2 давхар олон өрөөтэй цахилгаанаар халдаг хаус бариж болох бэлэн зураг төслүүд бэлэн байж л байна. 

Улаанбаатар хотын утааны голомт болоод буй гэр хорооллын 200 мянган өрхийг хаусжуулах дээр нь хотоо тэлж хаусжуулахын тулд гэр хорооллын иргэдийг өөрөө өөрсдөөр нь хөгжүүлж ая тухтай амьдрах нөхцөлийг бий болгохын тулд бусад улсуудын адил Төрөөс хариуцаад байгаа дэд бүтэц, шугам сүлжээ, ус, цахилгааны хангамжийг л бий болгох нь чухал байна даа. 

Байгаа юмаа бага зардлаар өөд нь татах нь хөгжлийн хамгийн оновчтой хувилбар юм.

Эх сурвалж: Др. М. Найданхүү