Б.Гочоосүрэн
9 өдрийн өмнө

“ХИЙМОРЛОГ яваа ХЯТАДЫН цагаан сарын НААДАМ” арга хэмжээ зохион байгуулагджээ

      Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын соёлын төвөөс хаврын баяр буюу Хийморлог яваа Хятадын цагаан сарын наадам арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ливэй тэргүүтэй зочид төлөөлөгчид, мөн Монгол улсад суугаа Хятадын гэр бүлүүд хүрэлцэн ирж оролцсон аж.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Хятадын уламжлалт дуу бүжиг, тоглоом наадгайг толилуулахаас гадна өөрсдийн өвийн гар урлалын бүтээлүүдээ үзүүлжээ. Харин үзэгчид дунд нь Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржоос эхсүүлээд олон хүмүүс хамт баярлаж байх жишээний.

Энэ одоо юу болж байнаа? Одоо бүр ингээд нүдэн дээр ил баярладаг болсон гэж үү! Манай улсад хичнээн хятадууд амьдардаг болоод ингэж нижгэр тэмдэглэхэд хүргэв! Улс эх орон маань аль хэдийн бусдынх болсон бусуу! Манай улсад ирж амьдарцгаагаад их л хиймортой явж байгаа нөхдүүд байна даа! 

 

13