И.Энхжинмөнх
2018-02-12 16:21

22 настай эмэгтэй нэг хоногтой НЯРАЙГ хогийн саванд хаяжээ

         Хүний амьдралын утга учир, баяр хөөр нь үр хүүхэд байдаг. Тэгвэл төрүүлсэн үрээ өвлийн хүйтнээр хогийн саванд хаясан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна. 

Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясныг эмнэлгийн асрагч нар хогоо асгаж явахдаа олж, амийг нь аварчээ. Хаягдсан хүүхэд төрөөд дөнгөж нэг хоносон байжээ. Хүүг яаралтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, шаардлагатай эмчилгээг хийсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн сайн байгааг албаны эх сурвалж өгсөн юм.

Хаягдсан хүүгийн ээж 22 настай эмэгтэйг олсон бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

19