Б.Ганжавхлан
10 өдрийн өмнө

Ард түмний мөнгөөр тоглож явааг нуух юун

        Му-ын ерөнхийлөгчөөр хоёр удаа суусан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн тэргүүний сонгуулиас хойш улс төрийн амралтаа авч, жинхэнэ утгаараа толгойгоо сэргээж явна.

Сүүлд UB palace-ийн Их танхимд рок хамтлагийн тоглолт сонирхож, бут авч харагдсан. Тэрхүү зураг нь нийтийн сүлжээнд хэсэг шуугиулсан.

Харин саяхан олон нийтийн сүлжээнд дахин нэг тавигдсан зураг нь казинод тоглож байгаа зураг байлаа. 

Төрийн тэргүүнээр 8 жил ажиллахдаа улсынхаа гадаад харилцаанд нэлээд анхаарч Давосын эдийн засгийн чуулган, ШХАБ-ын уулзалтууд, НҮБ-ын чуулганд нэлээд хэд оролцсон. АСЕМ-ийг Улаанбаатарт зохион байгуулж, дэлхийн чихийг нааш нь дэлдийлгэсэн. Түүнчлэн Шүүхийн шинэчлэл, шилэн дансны хууль, Иргэний танхим байгуулах гэх мэт чамгүй олон ажил хийж хэрэгжүүлсэн.

Ингэж танигдсан басхүү ёс зүй, хариуцлага ярьж түүгээрээ Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл өргөн барьж байсан хүн өөрөө мөрийтэй тоглоомд цаг зарж яваа нь ёс зүйгүй харагдсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж бараг л улсын мөнгөөр тоглож явна хэмээн зүхэж, занасан постууд хөвөрчээ.

Бид л мэдэхгүй болохоос өдгөө төр түшиж буй олон улс төрч ёстой л ард түмний мөнгөөр тоглож явааг нуух юун.

Цахим хэрэглэгчдийн сэтгэгдэлийг тоймловол

1. Манай улс төрчид хагас, бүтэн сайнд Сингапур, Малайз, Макай руу нисдэг л гэх юм. Тэд хэдэн төгрөгөөр цалинжихдаа хэний хөрөнгөөр санхүүждэг билээ. Төрд өндөр албан тушаал хашиж, ҮАБЗ-ийг тэргүүлж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан эрхэм өнөөдөр мөрийтэй тоглоомын ширээний ард малгай даран суух нь шүүмжлэлээс гадуур өнгөрч болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг албаа хашсан жилийн хугацаагаар нь албан тушаалаа өгснийх нь дараагаар ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтынхан хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн хамгаалалттай яваа. Төрийн хамгаалалттай яваа эрхэм хамгаалалтынхнаа хаа нэг зогсоочихоод ингэж яваа нь хэр зүйтэй вэ?

2. Гэхдээ энэ хүний ингээд сууж байгааг хараад гуниг төрлөө. Улс орон удирдсан нэртэй 8 жил “би хошгоруулнаа” хэмээн хор найруулахдаа олон олон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ямарч хариуцлагагүй хогийн сав мэт холион бантан болгож, энд тэнд худлаа цэцэрхэж, мэдэмхийрч явсан өчнөөн паактандаа цадсан болуу, хөөрхий

3. Зовлонг нь эгэл ардууд бид үүрээд явж байхад Зоосыг нь энэ мэт хулгайчууд үрээд явж байхиймдаа!!

4. Ц.ЭЛБЭГДОРЖ бол Монголын Тэргүүн баян. Түүнд ЭРДЭНЭТ, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК Телевиз, үйлдвэр, Оюу толгойн хувь ч байгаа. Тэр бидний мөнгөөр ард түмний мөнгийг төрийн эрх мэдэлд гарч эзэн нь болж одоо үрж байна. Нэг читон нь 100.000$ арай л өөдгүй тээ. Тэр сайхан хошигруулна. Тэр сайхан хулгай хийнэ. Тэрэнд бидний гэсэн сэтгэл байхгүй. Сайхан ШЭЙРЛЭЭД яваарай. АРД ТҮМЭН ядаж үнэнийг хараг дээ.

5. Ерөнхийлөгч аснуудыг хөдөө мал дээр гаргаж хөдөөнөөс хотруу шилжин ирэгсдийн их нүүдэл болон хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ насан туршдаа оруулахыг шаардаж байна. Багийн дарга болсон сумын дарга хийгээд ч болтугай!!! Төрийн тусгай хамгаалалтай гаднын байгууллагын ТУЗ, зөвлөх, намын дарга, мөрийтэй тоглоомчин гэх мэт ажил хийлгэхийн болиулж Монгол төрийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр насан туршдаа зүтгэх хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүд хөвөрч байгаа.

17
Зочин / 122.201.31.27
10 өдрийн өмнө

Энэ хузуугуй тагдгар Монголд гавьяа байгуулаагуй гай тарьсан нь харин их байгаашуу! Жасмин Каплагийн телее ерийг Элбэгдорж телее естой байхшуу!!!