Г.Дэлгэрмөрөн
10 өдрийн өмнө

ЦЭВЭЛМАА эмээ ШИНЭ байшинтай боллоо

          Ганц охинтой Цэвэлмаа эмээ охин үрээ алдсанаас хойш харж хандах хүнгүй хүйтэн гэрт зутруухан амьдарч байгаа олон нийтийн сүлжээгээр тархаж байсан. Тэгвэл энэ мэдээг сонсоод Зөв Монголын Төлөө буюу Ууганбаяр гээд залуу очиж уулзаад 16-хан хоногийн өмнөөс хөлдүү газар ухаж шинэ байшин босгох ажлаа эхэлжээ. Олон сайхан хүмүүсийн сэтгэл нэгдэн САЙН ҮЙЛСИЙН АЯН зохиосны ачаар эмээгийн байшин боссон байна.
 
2018.02.11-ны өглөө буюу өчигдөр өглөө  эмээдээ хүлээлгэж өглөө гээд их ажлын ард гарсан залуус СЭТГЭЛ ТЭНҮҮН сууна. Эмээ байшинтай болж байгаагаа мэдээгүй байсан бөгөөд Төв аймгийн эмнэлэгт энэ хугацаанд хэвтэн эмчлүүлж байжээ. Сэтгэл огшоод нэг тийм гоё мэдрэмж. Сайхан сэтгэлт хүмүүс ямар олон юм бээ. Өтгөсөө асарч үр хойчдоо санаа тавих мянга мянган залуусын түүчээ болж яваа залуустаа маш их баярлалаа. Тусалж дэмжиж хандив өргөж байсан хүн бүрийн буян заяа тэгшрэх болтугай.
 
 
 
Сайн үйлс бүхэн сая саяар ДЭЛГЭРЭХ болтугай...
21