Б.Ганжавхлан
10 өдрийн өмнө

Таеквондоч П.Тэмүүжин ЖАКАРТА хотоос АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

      Өнгөрөгч амралтын өдрүүдээр Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Индонези улсын Жакарта хотод олон улсын “18th Asian Games Invitation” тэмцээнд амжилттай оролцлоо.  Эх орноо төлөөлж “Алдар” спорт хорооны ТАВАН тамирчин, багш дасгалжуулагч Хур Ин Ён болон Н.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд оролцсон юм.

Ингээд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр хүрэл медаль хүртэж тэмцээний салхийг хагалсан бол Б.Намуун эмэгтэйчүүдийн -53 кг-д хүрэл медаль хүртсэн.

 Харин тэмцээний сүүлийн өдөр -68 кг-д тулалдсан Монголын тамирчин П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр алтан медалийн төлөө Малайз улсын тамирчин Розали Розаймитай тулалдсан юм. 

Уг тулаанд тэрбээр өрсөлдөгчөө илт илүүрхэж 47:27 онооны харьцаатай буулган авсан. Ингээд түүний тулааны спорт сонирхогчдийг огшоосон тулааны бүтэн бичлэгийг толилуулж байна.

10