И.Энхжинмөнх
12 өдрийн өмнө

Пёнчаны тэнгэрт Олимпийн бамбар БАДАМЛАЖ байна

            Өчигдөр баасан гаригт БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн олимпийн XXIII наадам эхэлсэн билээ. Хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор жагссан ховорхон тохиолдол болов. “Энх тайван, ирээдүй” сэдвийн дор эхэлсэн тус олимпийн наадмын нээлтийн ёслолыг 35 мянган хүний суудалтай “Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д Солонгосын уламжлалт түүх соёл, орчин үеийн соёл, техник технологийн онцлогийг хослуулсан, хоёр Солонгосын ард түмэн Солонгосын хойг болон дэлхий дахинд энх тайвныг тогтоох хүсэлтэй буйг илтгэн харуулсан сэдвийн хүрээнд хийснийг “Yonhap” агентлаг мэдээлэв.

Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Грекийн баг тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд орж ирсний дараа Солонгос цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орны тамирчид орж ирсэн бол хамгийн сүүлд хоёр Солонгосын тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд алхан орж ирсэн нь энэ олимпийн нээлтийн ёслолын хамгийн торгон мөчүүдийн нэг, Солонгосын хойгийн нутаг дэвсгэрт хоёр Солонгос нэг туг далбаан дор алхсан анхны тохиолдол болов.

Нээлтийн ёслолын үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Даян дэлхийд энх тайван тогтохыг бэлгэдэн “Рио-2016” зуны олимпийн наадамд дүрвэгсдийн баг НҮБ-ын туг далбаан дор оролцож байсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг байсан.

Өнөөдөр хоёр Солонгосын тамирчид Солонгосын хойгийн туг далбаан дор хамтдаа алхсанаар энх тайвныг сурталчилсан дахин нэг чухал мессэжийг дэлхий дахинд илгээлээ” гэж хэлэв. 

Монголын баг тамирчид АНУ-ын баг тамирчдын өмнө 25 дугаарт олимпийн төв цэнгэлдэхэд орж ирсэн юм. 

35
Зочин / 99.228.101.64
10 өдрийн өмнө

Eeeh hoorhii BatErdene avargiigaa ch tanisangyi ee gej.. Hen gedeg avgai um bol doo gej harsan chin ...