Х.Ариунбаяр
16 өдрийн өмнө

Бяцхан үрсийн БУЯН заяа түшлээ

       Саяхан сошиалаар өвлийн хахир хүйтэнд цонхоо гялгар уутаар хаасан, цементэн шалтай хүйтэн байшинд бага насны хоёр хүүхдийн хамт маш зутруухан амьдарч, өдөр хоногийг дагжин чичрэн өнгөрүүлж байсан Нарангэрэл бүсгүйн тухай нилээдгүй мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл энэхүү өрөвдөлт гэр бүлд сайн санаатай хэсэг бүлэг хүмүүс туслахаар санаачлага гаргаж, байшинг нь засч янзалж байгаа тухай гэгээлэг сайхан мэдээ олон нийтийн сүлжээгээр түгээд байна.

“Утааны эсрэг ээж аавууд” хэмээх фэйсбүүк группийн хэсэг гишүүд энэхүү буянтай үйлсийг хийж байгаа бөгөөд тэд гэрийн эзэн эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт зочид буудалд түр байрлуулаад ажилдаа орон, аль болохоор хурдан хугацаанд байшинг нь засч дуусгахаар шамдаж байгаа аж.

“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэгчлэн, хэд гурваараа санаа нэгдээд хөдөлбөл бэрхшээл бол юу ч биш гэдгийг ёстой л нэг харуулж байх шиг.

Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ чадах зүйлээ хийцгээн, өрх толгойлсон эмэгтэйн гэрийг танихын аргагүй болтол засч янзлахын хажуугаар сайхан сэтгэлтэй хүмүүс тэдэнд хэрэгтэй зүйлсийг нь авчирч өгсөөр л. “Олны хүч оломгүй далай” гэж үнэхээр онож хэлсэн үг шүү. “Хэнэггүй гөлгөр” төр засгийг харж хий дэмий горьдлого тээж байхаар энэ мэтчилэнгээр, хэсэг бүлгээрээ санаачлага гарган зовж зүдэрсэн хэн нэгэнд тусалцгааж байвал мөн ч их буян болохоор байна даа... САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

29
Зочин / 65.49.68.184
8 өдрийн өмнө

МУНДАГ ЗАЛУУС БАЙНА ТА БҮХНИЙ АЖИЛД АМЖИЛТ АМЬДРАЛД ХАМГЫН САЙН САЙХАН БҮХИЙГ ХҮСЬЕ ӨӨР ОЛОН ХҮНД БУЯН ХҮРГЭЭРЭЙ ТА НАРААР БАХАРХАЖ БАЙНА

Зочин / 202.21.116.2
10 өдрийн өмнө

манай залуучууд мундаг сэтгэлтэй болжээ та нарт буян нь ирнээ амжилт

Зочин / 124.158.112.3
10 өдрийн өмнө

хүнд туслах шиг сайхан юм гэж хаана бхав дээ. амжилт хүсье

Зочин / 59.153.87.34
10 өдрийн өмнө

хүнд туслах шиг сайхан юм гэж хаана бхав дээ. амжилт хүсье

Зочин / 202.9.40.14
11 өдрийн өмнө

Буянтай, сайхан сэтгэлтэй хүмүүсийн амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!!

Зочин / 66.181.161.104
16 өдрийн өмнө

bugdiinh ni buyand dagan bayasya