Г.Дэлгэрмөрөн
2018-01-13 11:00

Улс орон ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ явж байна....

-ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

      Эрх мэдлийн төлөө тулалдсан У.Хүрэлсүх сэлмээ хуйндаа хийж амжаагүй шахам байхад огцруулах, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах тухай яриад эхэллээ. Үүүээс  гадна УИХ-ыг тараах, гишүүдийн ёсзүйн асуудал хүчтэй яригдаж эхлэв.

Олон нийтийн дунд УИХ, Засгийн газар ч хэрэг алга. Цоо шинэ рефорум хэрэгтэй гэсэн хандлага руу явчихлаа. Ерөөсөө парламентын засаглал болохгүй байна.

76 мангууг тэжээж байхын оронд ганц хүнд эрх мэдлийг дүүртэл өгөөд зүтгүүлье гэсэн хандлага руугаа явчихлаа.

Ерөнхийлөгчийн засаглалыг Д.Дорлигжав тэргүүтэй нөхдүүд эрчимтэй зүтгүүлж эхлэсэн. УИХ өөрөө тарна гэж байхгүй. Харин ард түмний дэмжлэгтэйгээр тарааж болно. Тэр үед Ерөнхийлөгч бүхнийг гартаа авах магадлалтай юм..

Х.Баттулгын хийгээд улс төр, дэмжигчдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмээч гэсэн хандлагаар хандаж байна. Улс орон энэ чигээрээ байх аваас хүссэн хүсээгүй Ерөнхийлөгчийн засаглал руу явна.

Хоёр хөрш, маниас дор байсан умард Солонгос, Казахстан, Япончууд хөгжлөөрөө гайхагдаж байна. Тэдний засаглалын хэлбэр манайхаас өөр юм. 1939 онд Хятад улс гээд тарчихсан "юмыг" манайхан харийн дарлалаас чөлөөлж ядуу буурайг нь гайхаж байв.

Үнэндээ 1,3 тэрбум хүн амтай энэ улсыг Ши Жин Пин гэдэг ганцхан хүн л удирдаж байна. Гадаад ертөнцийн нөлөө, дотоодын тэмцэл, ядуурал, ажилгүйдэл, Д.Дорлигжав тэргүүтэй дэмжигчдийн үйл ажиллагаанаас харж байхад улс орон Ерөнхийлөгчийн засаглал руу явж байна. Үүнийг мэдэрсэн МАН-ынхан Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх санал асуулга явуулаад үр дүнд хүрсэнгүй ээ. Харжээ байхад...

Б.Жаргалсайхан