Б.Чулуунцэцэг
2018-01-12 15:28

Цагдаагийн байгууллагын 180 АЛБА ХААГЧ шинэ байранд орно

       Нийслэл Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багагүй ажлыг төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар тус албанаас хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар "Цагдаа-Амгалан" хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.

2017 оны зургаадугаар сард шав тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр арга хэмжээ, ЦЕГ-ын даргын баталсан “Гэр орон сууц, нийгмийн байдал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болоод байгаа юм.

11