И.Энхжинмөнх
2018-01-12 14:35

НИТХ-ын төлөөлөгчид НУУЦААР өөрсөддөө УРАМШУУЛЛЫН тогтоол баталжээ

      Ард иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх тусам доройтож, иргэд татварын дарамтанд байгаа энэ үед Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч нар “Төлөөлөгчдийн урамшуулал хувь хэмжээ тогтоох тухай” тогтоолыг өөрсөддөө сэмхэн баталсан байна.

Тодруулбал “Төлөөлөгчдийн урамшуулал” гэж нэрлэх нэрээр биш бусад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж нэг гишүүн улирал тутам 12,000,000 сая төгрөгийг мөнгөн урамшуулал байдлаар авахаар баталсан байна. Нэг төлөөлөгч улиралд 12,000,000 сая төгрөг, жилд 48,000,000 сая төгрөгөөр авна…

МАН,Ардчилсан нам нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж улс төржих болохоороо ам амаа уралдан ярьцгаадаг бол харин тэднийг нэгтгэдэг ганц зүйл нь энэхүү урамшуулал аж.

10