Б.Ганжавхлан
2018-01-12 13:28

НИТХ-ын дарга С.Амарсайхан: ЗАХУУДЫГ үе шаттай гаргах ажлыг ЭХЛҮҮЛНЭ

       Барилгын материалын захуудыг Налайх дүүрэгт 130 га газарт, автомашин техникийн захуудыг 22-ын товчооны орчим 70 га газарт нүүлгэх шийдвэр 2013 онд гарч байсан.

Гэвч одоо бодит байдал дээр зарим техникийн захыг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэснээс барилгын материалын захуудыг хотоос гаргасан ажил хийгдээгүй байгаа.

Тэгвэл энэ ажлыг энэ онд багтаан хийхээ НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна Тэрбээр "Захуудыг үе шаттай гаргах ажлыг эхлүүлнэ. 100 айлын барилгын дэлгүүр, захыг 2018 оны гуравдугаар улиралд багтаан хотоос гаргана!" гэжээ.

Хэрэв ингэж чадвал хотын замын бөглөрөл, тэр орчмын хөрсний бохирдол, тоос тоосонцор багасах учиртай. Иргэд одоо захуудыг хотоос гаргахыг хүлээх л үлдлээ.