Г.Дэлгэрмөрөн
7 өдрийн өмнө

ТҮҮХ давтагдахын үлгэр УТААГҮЙ ЗУУХ

      Утаатай холбоотой тодорхойлолтууд дотроос өнгөрсөн парламент ч тэр, энэ удаагийн парламент ч тэр ОНЦЛОН хэлэгдэж байгаа үг бол “Утааны хэмжээ ихэссэн ч хортой агууламж нь буурсан” гэх тодорхойлолт юм.

Нэг ёсондоо энэ үгээр агаарын бохирдлын эсрэг гэх шалтгаанаар салхинд хийсгэсэн олон зуун тэрбумынхаа үр дүнг тодорхойлж утаагаар угжуулсан ард иргэдээ тайвшруулах хандлага ажиглагдаж байна.

Тэр ч байтугай түүх давтагдахын үлгэрээр гэр хорооллын айлуудад УТААГҮЙ ЗУУХЫГ дахин тараахаа засгийн газар мэдэгдэж, Нийслэлийн удирдлагууд нь улс төр шахааны бизнес гэх шүүлмжлэлүүдийг үл тоон зорилгодоо хүрэхээр тэмүүлж эхлээд байна.

Харин ард иргэдийн хувьд бодит байдал болоод өнгөрсөнд үр дүнгүй өнгөрсөн төсөл хөтөлбөрүүдийг мартаагүй бөгөөд, “Зууханд гал түлжил байгаа бол утаа гарч л таараа, Зуух тарааснаар утааг шийдвэрлэж чадахгүй” гэдгийг сүүлийн 10 орчим жил харлаа.

Бага ч атугай байгаа мөнгөө гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах ажилдаа зарцуулах ёстой гэж үзэж байгаа талаараа хэлсээр л байгаа юм. Гэвч Төрийн өндөрлөгүүд энэ асуудлыг үл тоосоор ухна шиг Утаагүй зуухаа иргэддээ шахахаар зорьсоор л. Энэ бүхний ард хэн нэгэн эрхтэн дархтаны хувийн бизнесийг цэцэгжүүлэн хөгжүүлэх арга ажиллагаа явагдсаар л.