Б.Ганжавхлан
2018-01-10 20:00

Монгол Кино анх удаа ХЯТАДЫН зах зээлд НЭВТЭРЛЭЭ

      Монгол кино анх удаа БНХАУ-ын кино театруудад гарахаар болсон байна. Хятад улсад кино гаргана гэдэг маш их том шалгуур шүүлтийг давж байж гардаг билээ!

Хятадад энэ жилиин хувьд нийт таван гадаад кино эрх авснаас дөрвөн  Америкийн кино, нэг нь манай "ААВ" кино багтаж чаджээ.  Ийнхүү Монгол кино анх удаа Хятад улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч байгаа нь энэ юм. 

Сүүлийн жилүүдэд монгол киноны чанар чансаа ахиж байгааг үзэгчид анзаарч байгаа байх. Өнгөрсөн онлд гэхэд "Зүрхний хилэн", "Чингисийн хүүхдүүд, саяхан нээлтээ хийсэн "Солиот эх" гэх мэтчлэн үзэгчдийн сэтгэлд хүрэхүйц уран бүтээлүүд нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг юм. "ААВ" киноны хамт олонд халуун баяр хүргэе!