VIEW сонголт
12 өдрийн өмнө

Усан шоунууд залуусын замыг АЛДАГДУУЛЖ БАЙНА

     - ИРГЭНИЙ ӨНЦӨГ -     

     “Making the band”,"ХХ зууны дуунууд", "Авьяаслаг Монголчууд", "Univere best songs", "My voice", "Оддын академи", "Тв караоке" гэх мэт нэвтрүүлгүүд "одыг" үйлдвэрлэж өгч байна. "Хаанаас төрсөн од билээ" гэхэд TV-5-ын "Алтан шар зам" шоунаас, TV-9 телевизийн хүүхдийн шоунаас төрсөн одод гэх болов. Бүр сүүлдээ "Малчин" телевизийн "Уяачид дуулж байна" нэвтрүүлгийн од гэж гарч ирэх юм.

Малчин залуус адуугаа элдэж явахын оронд дуучин болох санаатай гүйлдэж явна. Хүүхдийн нэвтрүүлгээс эхэлсэн нөхөр Балхжавын дуугаар дамжаад Авьяаслаг Монголчуудад ороод Ахмадууд "Дуулах өдөр"-өөр дуусах болов уу. Дууны тэмцээнд 10-20 мянган залуус бүртгүүлж Лхагвасүрэн, Цогоо, Ариунаа цаашлаад Женипер Лопес, Тайлор Свит, Майкл Жексон болохыг хүсдэг. Тийм мөрөөдлөөр баруун руу Батчулуун, Эмошний охидууд яваад ирсэн билээ.

Яг үнэндээ Ариунаа шиг дуулдаг дуучид дэлхийд хэдэн арван саяараа бий.

Энэ олон телевизүүдийн шоуг харахад ихэнх залуус нь англи хэлний тааруухан мэдлэгтэй, солгой хоолтой, сонсголгүй нөхдүүд оролцоно. Цагаан сарын хэсээчин шиг шоу хэсээд давхиж явах юм. Шулуухан хэлэхэд энэ олон хүүхдээс 2-3 хүүхэд од болвол их юм. Манай зах зээл чинь тийм олон одод багтаах багтаамжгүй.

Залуусыг уруу татсан усан шоунуудаа болиод ажил хөдөлмөрт уриалсан, ажил хийвэл ам тостдог тухай нэвтрүүлэг гараасай. Монгол залуус бүгдээрээ бахирдаг, барилдаг болчихвол улс орныг хэн хөгжүүлэх юм бэ. Чихэвчтэй хөгжим сонссон дуучин, хөгжимчин, ая зохиогч биш нөхдүүд клипний мөнгө яриад явах болов. Аятайхан дуулчихдаг барилгачин, адуучин, жолооч, нэхмэлчин, засварчин байж болно шүү дээ залуус.

108
Зочин / 66.181.191.19
10 өдрийн өмнө

Ooro jeniper gej bichij baigaa hodoonii nowsh bj bas angli helgui gechjee. 1. Zow bichih surah 2. F, P usguudiig yalgaj helj surah, chaddaggui yumaa gehed yadaj yalgaj bichij surah taylor swift, jeniffer lopez bailgui de bodwol. Iim hodoonii nowshnuud oorsdigoo medehgui bas hun muulah durtai gej..

Зочин / 43.228.128.186
10 өдрийн өмнө

uuulan zow lll yum arail heterch bnaaa

Зочин / 66.181.191.90
11 өдрийн өмнө

ene niitleliin ezen uuruu tas solgoi yu uu esvel ehnii shatnass hasagdsan yum bolov uu