Б.Амаржаргал
8 өдрийн өмнө

Хамрынхаа нүхийг тойруулан хиймэл сормуус наах трэнд дэлгэрчээ

     Охид хамрынхаа нүхийг тойруулан хиймэл сормуус наах шинэ хандлага нийгмийн сүлжээнд тархаж байгаа талаар BBC мэдээллээ. 
 
 
Энэ хачирхалтай трэндийг анх цахим сүлжээний хэрэглэгч  gret_chen_chen эхлүүлсэн бөгөөд тоглоомоор хамрандаа үс “ургуулжээ”. 
 
Энэхүү анхаарал татам үйлдлийг харсан охид бүсгүйчүүд түүнийг дэмжин олон арваараа даган дуурайж эхэлсэн байна. 
 
 
Тэд флашмоб зохион байгуулан хэн нь хамар болон хамрынхаа ойролцоо хиймэл сормуусыг хамгийн чадварлаг нааж чадахаа үзэх тэмцээн хүртэл зохиожээ. 
 
 
Зарим охид бүр уруул дээрээ наасан гэнэ. Энэхүү флашмобыг хэвлэл мэдээллийнхэн дэмжиж байгаа аж.
 
 
Эргэн сануулахад, энэ оны эхээр цахим хэрэглэгчдийн дунд өөрсдийн бие болон хөл гуян дээр хүний царай зурж буддаг мода дэлгэрээд байсан билээ.
 
Эх сурвалж: tass.ru