Б.Амаржаргал
2017-10-12 16:34

“AliBaba”-ийн Жэк Ма Хятадын гурав дахь баян хүнээр тодорлоо

      Анх 1999 оноос Хятадын баячуудын зэрэглэлийг тогтоож эхэлсэн "Хужунь" судалгааны байгууллага шинэхэн жагсаалтаа өнөөдөр танилцууллаа. 
 
 
2017 оны Хятадын хамгийн баян хүнээр барилгын томоохон компаниудын нэг "China Evergrande Group"-ын захирал Сюй Цзяинь тодорчээ. Тэрбээр 43 тэрбум долларын хөрөнгөтэй аж. 
 
 
Хоёрдугаар байранд харилцаа холбооны "Tencent Пони Ма" компанийн  үүсгэн байгуулагч Ма Хуатэн орсон байна. Түүний хөрөнгө өмнөх жилийнхээс 52 хувиар нэмэгдэж 37 тэрбум доллар болжээ. 
 
 
Харин Хятадын хамгийн том интернет компани болох "Alibaba" группын үүсгэн байгуулагч Жэк Ма энэ жил гуравдугаар байранд шалгарлаа. Учир нь, өнгөрсөн жил түүний хөрөнгийн хэмжээ хоёр хувиар буурсан байна.
 
Өнгөрсөн жил 32,1 сая долларын хөрөнгөтэйгээр Хятадын хамгийн баян хүнээр нэрлэгдэж байсан “Dalian Wanda” группын тэргүүн Ван Цзяньлинь энэ жил тавдугаарт жагслаа. Түүний хөрөнгө ганцхан жилийн дотор 23 хувиар буурч 23 тэрбум доллар болсон байна. 
 
"Хужунь"-ны судалгаанаас үзвэл, одоогийн байдлаар Хятадад 647 тэрбумтан байгаагаас 53 хүний хөрөнгө нь өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ. 
 
Эх сурвалж: ria.ru