Б.Амаржаргал
8 өдрийн өмнө

ОХУ-ын туг “хулгайлагдсаны” улмаас Москва, Вашингтоны хооронд асуудал үүслээ

      Вашингтон дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын гадаах туг “хулгайлагдсан” талаар мэдээ өнөөдөр олон улсын хэвлэлүүдээр цацагдлаа. Энэ мэдээтэй зэрэгцэн тус төлөөлөгчийн газрын Сан Франциско дахь салбарын гадаах тугийг буулгажээ. 
 
Тэгвэл тэдгээр туг нь барилгын дотор аюулгүй газар хадгалагдаж байгааг Төрийн департемантаас “РИА Новосты” агентлагт мэдээлсэн байна. 
 
 
Вашингтон, Москвагийн хооронд гарсан маргааны улмаас ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрыг хаахаар болсноо АНУ өнгөрсөн сарын 2-нд зарласан. Тэд Оросын төлөөлөгчдийг 10 дугаар сарын 1 гэхэд АНУ-ын нутаг дэвсгэрийг орхихыг шаардсан билээ. 
 
Төлөөлөгчийн газар хаагдаж, тэдгээр барилгууд дипломат журмаар ашиглагдахаа больсон тул улсын тугийг өлгөх шаардлагагүй гэж АНУ үзсэн аж. 
 
Харин ОХУ-ын зүгээс, барилгууд одоо ч Оросын өмч гэдгийг мэдэгдээд АНУ-ын энэ үйлдлийг нь тун нөхөрсөг бус явдал гэж нэрлээд байна.
Түүнчлэн ОХУ-ын зүгээс Америкийн тал тугийг нэн даруй эргүүлэн өлгөхийг шаардсан бөгөөд цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулжээ.
 
 
“Туг буулгана гэдэг бол нээлттэйгээр өдөөн хатгаж буй хэрэг. Маш бүдүүлэг, олон улсын гадаад харилцааны ямар ч дүрэмд захирагдаагүй үйлдэл.
 
Бид одоо АНУ-ын удирдагчдын IQ-д эргэлзэж эхэллээ.
Жинхнээсээ шалгаж үзэх хэрэгтэй юм байна” гэж ОХУ-ын төлөөлөгч Александр Стадник мэдэгджээ.
 
Эх сурвалж: Tass.ru