Б.Чулуунцэцэг
8 өдрийн өмнө

Нэг намын "хамтарсан" засгийн газрын 15 сайд


     У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь ерөнхий сайдаар энэ сарын 4-нд томилогдсон ч өнөөдрийг хүртэл засгийн газраа бүрдүүлээгүй байна. Үүний улмаас 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг хойшлоод байсан юм. 

Тэгвэл эрх баригч МАН-ын фракцуудын тэмцлийн улмаас удтал хүлээгдсэн шинэ засгийн газрын сайд нарын нэрсийг өнөөдөр намын бүлгээс гаргаж Ерөнхийлөгч, АТГ-т танилцуулахаар илгээлээ. Тэднээс хариу ирмэгч УИХ-аар хэлэлцэж, шинэ Засгийн газраа богино хугацаанд байгуулахаар болжээ. 

"Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг мэдлэг, мэргэжил, дадлага туршлага дээр тулгуурлаж сонгосон. УИХ-ын гишүүн сайд болоход аль нэгнийхээ цалинг авдаг байсан. Одоогийн сайд нар ч энэ зарчмаа дагана" гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлжээ. 

Шинэ засгийн газрын гишүүдтэй танилц:

1. Шадар сайд Ө.Энхтүвшин

2. Сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

3. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

4. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

5. НХХ-ийн сайд С.Чинзориг

6. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

7. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

8. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж

9. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

10. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат

11. Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ

12. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар

13. БХБ-ын сайд Х.Баделхан

14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

14