Г.Дэлгэрмөрөн
2017-10-12 13:46

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно

     Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно.

Хуралдаанаар

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц,

Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,

Газар эзэмших эрх шилжүүлэх  /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх/,

Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох,

Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах, 

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/,

Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.